Sunday, August 14, 2011

аз жаргалын амт




2 өдрийн өмнө. Бороо орж байгаад түр зогчихсон. Зам дагаад алхахад модны навч, байшингын дээврээс хааяа том том дусал унана. Кофены ароматик үнэр. Старбаксын хажууд ирчихэж. Яг орох гэснээ сүүлийн үед зүрхээр жаахан хатгаад
байгааг саналаа. Дэмийл үүдрүү нь жаахан ширтэж байгаад санаа алдан хажуугаар нь өнгөрлөө. Тэнгэр ч жаахан бүүдгэр, сэтгэл ч нээх дээрдээд байх зүйлгүй. 2 хар тольноос маань өглөө бас хэдэн дусал унасан гэж байгаа. Дээрээс нь гараа бас зүсчихсэн. Сэтгэлийг минь сэргээх ямар нэг зүйл хэрэгтэй байдаг.
Гэнэт Баскин Ровинс урд байгааг харлаа. Ямар ч эргэлзээгүй хаалгыг нь түлхсэн. Каунт

ер дээр нь очоодл блүбэри чийз гэх гэснээ......"ээж ха
р гаригынх, кинг коб" нэгийг.

Ямар ч сайхан амттай юм бэ дээ. Гадна талдаа бага зэрэг хайлчихсан. Бор школад, цагаан ванила. Салахын аргагүй.
Аж заргал гэж ийм л амттай байдаг байх. Халбага халбагаар долоогоодл. салахын аргагүй.

No comments:

Post a Comment