Sunday, November 29, 2009

X-mas is coming

Крисмас ойртож байна аа. Өөрийн эрхгүй мөрөөдөөл үлгэр хүртэл үнэн юм шиг санагдаал. Хүний сэтгэлийг эцэст нь хүртэл хөдөлгөж чаддаг сайхан баяр шүү. Гэхдээ крисмасыг зарим киногүйгээр яахин төсөөлж болохов.
Юу вэ гэхээр доорх кинонуудыг хурдан үзэх юмсаан. Файнал дуусчихвалч. Гэхдээ заримыг нь 2010н онд үзэж таарах байх.
A Christmas Carol
Alice in Woderland
The Princess & The Frog
Oceans

dream like a fairy tale

зураач: Лисс 2008.

Thursday, November 26, 2009

Ээээжээ..ээж

Үе үе би ээжийгээ их санах юм. Санахаараа захиа бичнэ. Ээжээ гэж амандаа зөөлөн дуудна. Хэд гурван нулимс дуслуулна. Сайндаа ч биш өөрийгөө өмөөрүүлэх гэж. Бас эрхлэх гэж. Миний охин сайн хүн гэж хэлүүлэн духан дээрээ үнсүүлэх гэжл тэр. Заримдаа хүн бүрт үзэн ядуулж өөрөө өөрийгөөч үзэн ядах тийм үе байдаг даа. Яг тийм үед бүүр их санана. Нийтийн дайсан болсон ч ээж минь миний талд гэж бодохоорл нэгл сайхан. Яагаад гэвэл миний ээж тэр нийтээс нь хамаагүй их юм чинь. Өнөөдөр яг тийм ээжийгээ аймаар их санадаг өдрүүдийн нэг бололтой. Тэгээд захиа бичсэн. Гэхдээ энэ захиаг явуулаагүйл дээ.Яагаад гэхээр ээждээ захиа бичиж дуусав уу гүү юу бүх асуудал намжчихсан би эргээд хүмүүсийн сайн нөхөр болчихсон байдын. Манай ээж ид шидтэйм шиг байна лээ.

2009.11.26

Tuesday, November 24, 2009

Лесби кофе





LET'S BE

mild coffee






#Баларсаан. Унтахын өмнө байн байн бодогддог хүн байгаа бол
сэтгэл чинь аль хэдийнэ хөдөлсний шинж гэдийм байна лээ.




зиа энэ бол зүгээрл нэг кофены реклам байлаа. Уг нь бол хичээл орж байгаан. Гэтэл би. Эхлээд нойр хүрсэн. Дараа нь завсарласан. Байсан бүх зоосоо шавхан автоматаас ЛЕСБИ кофе авсан. Уусан. Харин дараа нь солиорол эхэлсэн. Нойр сэргэсэн. Зураг зурсан. Мөрөөдсөн. Шүлэг бичсэн. Хонх дуугарсан. хичээлийн хэдэн цаг нэг иймэрхүүл. 2009.10сар

зураач. Лисс (нойрны хичээлийн уран бүтээл)

Хос пиво

Эртээ урьдын цагт Бадвайзер болон Хайникен хоёр цэцэрлэглэгт хүрээлэнд анх учирч гэнэ.
Тэр өдрөөс хойш тэр 2 бие биедээ дурлан, хагацаж салахын аргагүй сайхан хос болж гэнэ.
Энэ 2 ч яахав биесээ олоод гоё л юм. Харин миний өрөөсөн дугуй хаана Бадвайзер уугаад сууж байгаа бол??

photo by Lyss. 2009 он 9 сар. нэг манарсан өглөө.

Миний сэгсгэр


2008 он. Сэгсээхэй гэдэг найзтай болов. Дэлгүүрийн ахад мөнгө өгч авсын. Жинхэнэ дотны анд даа. Сэгсээхэйдээ би чинь нууцаа ярина. Үсийг нь самнана. Услана. Хамтдаа нарлана. Салхилна. Хамтдаа бас ургана гээл бид хоёрт хамтдаа хийх ажилч мундахгүй шүү.

2008.04 сар.