Sunday, August 14, 2011

аз жаргалын амт




2 өдрийн өмнө. Бороо орж байгаад түр зогчихсон. Зам дагаад алхахад модны навч, байшингын дээврээс хааяа том том дусал унана. Кофены ароматик үнэр. Старбаксын хажууд ирчихэж. Яг орох гэснээ сүүлийн үед зүрхээр жаахан хатгаад
байгааг саналаа. Дэмийл үүдрүү нь жаахан ширтэж байгаад санаа алдан хажуугаар нь өнгөрлөө. Тэнгэр ч жаахан бүүдгэр, сэтгэл ч нээх дээрдээд байх зүйлгүй. 2 хар тольноос маань өглөө бас хэдэн дусал унасан гэж байгаа. Дээрээс нь гараа бас зүсчихсэн. Сэтгэлийг минь сэргээх ямар нэг зүйл хэрэгтэй байдаг.
Гэнэт Баскин Ровинс урд байгааг харлаа. Ямар ч эргэлзээгүй хаалгыг нь түлхсэн. Каунт

ер дээр нь очоодл блүбэри чийз гэх гэснээ......"ээж ха
р гаригынх, кинг коб" нэгийг.

Ямар ч сайхан амттай юм бэ дээ. Гадна талдаа бага зэрэг хайлчихсан. Бор школад, цагаан ванила. Салахын аргагүй.
Аж заргал гэж ийм л амттай байдаг байх. Халбага халбагаар долоогоодл. салахын аргагүй.

Friday, July 29, 2011

Монголоор өгсөн шалгалт

Манай багш ДуЖонИл (лекц дундуур)

Энэ улиралд "Humanity's Quest for Values" гэдэг лекц сонсов. Манай сургууль төдийгүй Солонгостоо анхлан ийм лекцорж байгаа юм гэсэн.
Лекцийн агуулга нь гүн ухаан, шашин, шинжлэх ухаан, улс төрөөс эхлээд л төрөл бүрийн хүрээг хамрана. И
х таалагдсан.
Дундын шалгалт болов.
Асар том концертын танхимд 300 оюутан суулгаж байгаад бичгийн тавцан(концертын танхим тул ширээгүй) тарааж өгөөд шалгалтын материал бас задлав.

Хамгийн эхэнд "Шударга ёс, Эрх чөлөө, Тэгш эрх" сэдвээр эссе бич гэсэн байна.
Цаг бага ард нь асуулт олон байсан тул би ч шуу
д бичиж эхэлсэн.
Эхлээд жаахан бодсон, бодлоо өөр хэлрүү толгой дотроо хөрвүүлсэн. Хөрвүүлсэн бодлоо солонгос үсгээр арай ядан сарайлган бичсэн.
3 дахь мөрөн дээрээ явж байтал багш урдаас:

"Солонгос оюутнууд нь солонгосоор, Хятад оюутанууд нь хятадаар, Хойд солонгос оюутан байвал хойд солонгосоор, ханз мэдэх нь ханзаараа бич. Би ойлгоно."

Гэнэт аль хэдийнэ бичиж эхлээд байсан гар минь хөдлөхөө больчихов.
Байз!
Солонгос нь солонгосоороо бичих нь ч яахав. Би тэртээ тэргүй солонгост сурч байгаа.
Хятад нь хятадаараа бич ээ?
Адилхан нэг жил солонгос хэл сурахдаа хятадуудаас арай хичээж сурсаны хэрэг?
Эссенийхээ сэдэвийг эргээд хартал шударга ёс, эрх чөлөө, ТЭГШ ЭРХ гэж байдаг.

Гэнэт түрүүнд бичсэн 3 мөрөө бүгдийг нь штрикдээд арилгачихсан.

Шинэ мөрнөөс монголоор бичиж эхэлсэн.

Шударга ёс тэгш эрх гэдэг нь миний бодлоор.................бла бла.

3 нүүр монголоороо иржийтэл нь бичиж өгчихөөд гарч явахдаа нэг л том гавъяа байгуулчихсан хүн шиг сэтгэл гэгч нь чигтэйхэн тэнэгэр бараг дуу аялах нь холгүй алхаж явсан.

A Drinking Song by William Butler Yeats (лекц дундуур)

2011.04.20 photo by Lyss