Wednesday, September 15, 2010


Хамгийн кайфтай ажлуудын нэг жимс угаах.  Уг нь аяга таваг угаах дургүйл дээ. Гэхдээ жимс угаах тэрнээс шал өөр.  Угааж байхдаа идмээр хазмаар санагдана. Хамгийн гол нь чиний угаасан жимсийг дараа нь хэн нэгэн иднэ. Кайф авна. Хүч орно. Бас жимснүүд гоё өнгө хэлбэр үнэртэй. Жимс угаах аяга угаахаас шал өөр.

2010.09.03   120 ширхэг тоор 120 ширхэг алим угаахад гар бие оролцсон. тэгээд тэрийг 106 хүн бас идсэн.

photo by bluebell

Monday, January 11, 2010

Хэзээ ч билээ дээ. 2009 оны намарл юм шиг бн. Номын сангаар тэнэж яваад хайртай эрдэмтэнийхээ тухай номыг олоод ухаангүй их баярлаж билээ. Шалгалт дөхсөн хийх юм ихтэй үе байсан шиг санагджийна. Гэсэнч шуудл барьж аваал салалгүй уншсын. Тэр сайхан мөчөө утсандаа буулгахаа бас мартаагүй ээ. Уг нь номын санд зураг дарах хориотой. хэхэ

Richard P. Feynman 2009.10сар юм шиг бн:D