Thursday, November 26, 2009

Ээээжээ..ээж

Үе үе би ээжийгээ их санах юм. Санахаараа захиа бичнэ. Ээжээ гэж амандаа зөөлөн дуудна. Хэд гурван нулимс дуслуулна. Сайндаа ч биш өөрийгөө өмөөрүүлэх гэж. Бас эрхлэх гэж. Миний охин сайн хүн гэж хэлүүлэн духан дээрээ үнсүүлэх гэжл тэр. Заримдаа хүн бүрт үзэн ядуулж өөрөө өөрийгөөч үзэн ядах тийм үе байдаг даа. Яг тийм үед бүүр их санана. Нийтийн дайсан болсон ч ээж минь миний талд гэж бодохоорл нэгл сайхан. Яагаад гэвэл миний ээж тэр нийтээс нь хамаагүй их юм чинь. Өнөөдөр яг тийм ээжийгээ аймаар их санадаг өдрүүдийн нэг бололтой. Тэгээд захиа бичсэн. Гэхдээ энэ захиаг явуулаагүйл дээ.Яагаад гэхээр ээждээ захиа бичиж дуусав уу гүү юу бүх асуудал намжчихсан би эргээд хүмүүсийн сайн нөхөр болчихсон байдын. Манай ээж ид шидтэйм шиг байна лээ.

2009.11.26

No comments:

Post a Comment